Бразил улсад зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгч Бразили, Куба улсад туршлага судлах нэрийдлээр улсын мөнгөөр явахаар болж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зөвшөөрч, тогтоол гарсан билээ. Энэ явдал тухайн үед олон нийтийн дургүйцлийг хүргэж, багагүй дуулиан тарьсан. Тэдний зарим нь тэмцээн үзэхээр нэгэнт шулуудсан бол нөгөө хэсэг нь хэл ам гарснаас болж явахгүй гэдгээ хэлсэн юм. Тэгвэл Бразилд улсын мөнгөөр тансаглаад ирсэн нөхдүүдээр зардлыг нь бүрэн төлүүлсэн гэнэ. Ямартай ч Д.Баттулга дарга гаргасан алдаагаа засаж, энэ сарын 2-нд нийслэлийн Аудитын газрын даргад ийм бичиг хүргүүлжээ.
