Дархан-Уул аймгийн Шарын гол сумын XI жилийн хоёрдугаар сургуулийн 6 а бүлгийн 16 хүүхэд хоолны хордлого авсан. МХЕГ-ынхан хүнсний бүтээгдэхүүний арван төрлийн арчдас, дээж авч лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байгаа бөгөөд одоогоор шинжилгээний албан ёсны хариу гараагүй байна. Одоогийн байдлаар дээрх хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан бөгөөд өвчин гарсантай холбогдуулж, өрхийн эмч нар тэндхийн айл, өрхүүдийг үзлэгт хамруулсан байна. Түүнчлэн гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх талаар айл, өрхүүдэд зөвлөгөө өгсөн бол ерөнхий эмч Ж.Гэрэлмаа, бага эмч Б.Дарханцэцэг нар өчигдөр халдвар гарсан сургуулийн багш нарт “Гар угаах аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулжээ.