“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын эхний 168 айлын орон сууцны барилга ашиглалтад орох гэж байна. Барилгын нээлтийн ажиллагаа маргааш 11.00 цагаас Ханын материалын эцэс, Дүүхээ-2 үйлчилгээний төвийн баруун хойно болох аж. Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн газраа чөлөөлж, түр сууцанд амьдарч байсан иргэд ийнхүү тохилог сууцандаа амьдрахаар боллоо. Орон сууцыг "Хера пропертийз" компани ашиглалтад оруулж байгаа аж