Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын долоон сургуулийн бага ангийн 3000 сурагчдад цүнхний цацруулагчтай уутыг бэлэглэлээ. Цүнхний цацруулагчтай уутыг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль, Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 35-дугаар сургууль, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, 41 дүгээр сургуулиудад тараасан юм.
Цүнхний цацруулагчтай уутыг хүүхэд багачууд хэрэглэж хэвшсэнээр үдэш оройн цагаар замын хөдөлгөөнд оролцоход жолооч нарт мэдээлэл өгч тод харагдах ач холбогдолтой юм. Мөн цүнхний гадуур углагдах тул тоос, шорооноос хамгаалж хулгайд эд зүйлсээ алдахаас бүрэн хамгаалагдах зэрэг давуу талтай. Иймд эцэг эхчүүд Та бүхэн өөрсдийн санаачлагаар хүүхэддээ цацруулагчтай цүнхний уутыг хэрэглэж хэвшүүлэхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас зөвлөж байна