Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарт ном уншиж ялын хоногоо хасуулах боломж олгохоор ирэх арванхоёрдугаар сараас “Номоор нээе” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголын залуучуудын холбооноос санаачилсан энэ төслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дэмжин, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Нэгдүгээр шатанд хорих 411 дүгээр анги буюу хүүхдийн хорихын 30, Говьсүмбэр дэх хорих 425 дугаар ангийн 310 орчим хүмүүжигчийг оролцуулна. Тэд “Наран тээл” ХХК-ийн санхүүжилтээр авч өгсөн номнуудыг 12 сарын хугацаанд уншиж, ертөнцийн цонхоор харах учиртай. Хоёр дахь шатыг бусад хорих ангид хэрэгжүүлэх юм байна. Тэдэнд уншуулах ном сонгохын тулд иргэд, БШУЯ, ХЗЯ, Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаас санал авч байгаа аж.