Ховд аймгийн Цэцэг сумын Ангиртын голын ойролцоогоос гэрлийн чийдэн хийхэд ашигладаг гянтболд буюу вольфрам хэмээх чулуу их хэмжээгээр илэрсэн. Нутгийн иргэд болон Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос тэнд нэг сумын хүн амын дайны иргэд цугларснаас хөл толгой нь мэдэгдэхээ байж, олон хүн амиа алдаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаас тодруулахад “Олон хүн цуглаад байсныг есдүгээр сарын дундуур тараасан. Эзгүй хээр газар учраас цагдаагийн пост гарч, хүмүүсийг таараан, 10 гаруй хоног харзнаад постоо буулгадаг ч хүмүүс дахиад л цуглачихдаг. Бид хүмүүсийг тараах ажлыг дахин зохион байгуулж байна. Сүүлд 300 орчим цугларсан байсан. Газар ухаж, гянтболд гаргаж авдаг юм билээ. Говь-Алтай аймгийн хоёр, Ховд аймгийн Алтай сумын нэг, нийт гурван хүн шороонд дарагдаж, амиа алдсан” гэлээ.