Энэ сарын 16-нд Ховд аймгийн Буянт суманд түймэр гарчээ. Тус түймрийн үеэр 500 гаруй мал шатсан гэсэн мэдээлэл байсан ч албаны эх сурвалж үүнийг үгүйсгэлээ. Машины яндангаас үсэрсэн оч гал гарах шалтгаан болсон байна. Түймрийн улмаас хоёр га гаруй газар шатсан ч аймгийн онцгой байдлынхан, сумын иргэд хамтарч түймрийг богино хугацаанд унтрааж чаджээ.