Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг өнгөрсөн найм, есдүгээр сард хийжээ. Олон түмний нэрлэдгээр Сарьдагийн гэж алдаршсан боловч энэ хийд нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын барьсан Рибо гэжайлин хэмээх хийд юм. Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас 50 хүртлээ 30 жил амьдарсан аж. Судалгааны дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч байгаагүй, нарийн хийцтэй шавар бурхадын хэсэг зэрэг сонирхолтой олдворууд олсон байна.