Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас БОНХЯ-нд шалгалт хийсэн байна.
Тус яам 2013 онд “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын хүрээнд ил тод байдлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас зөвлөмж хүргүүлжээ. Харин тус яам 2014 оныг байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарлаж, улмаар www.mne.mn цахим хуудсаа шинэчлэн, Авлигатай тэмцэх газрын өгсөн зөвлөмжийн дагуу мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.
Шалгалтын үеэр БОНХЯ-ны зүгээс мэдээллийн ил тод байдлыг улам бэхжүүлэн ажиллаж, удирдлагын авлигатай тэмцэх санал санаачилга, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад яамдад үлгэр жишээ болохуйц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснөө танилцуулсан байна.