Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвл өлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хурандаа П.Жаргалан, Хяналтшинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр бригадын генерал Г.Энхбаатар нарыг өчигдөр томиллоо. Тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд бүсийн командлагчаар томилогдон, Өмнөд Судан улсыг зорьсон бол, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нарыг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу энэ оны хоёрдугаар сараас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн учраас ийн халаа сэлгээ хийж байгаа аж. Дээрх албан тушаалд тус бүр гурван офицер нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцсон байна. Шинээр томилогдсон офицерууд бүгд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгссөн, цэргийн мэргэжил, дадлага туршлагатай ажээ.
Ч.БОЛОРТУЯА