Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд Монгол Улсад ял эдэлж буй ОХУ-ын гурван иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэхээр ОХУ-ын холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагааг 10 дугаар сарын 22-нд Хууль зүйн яам, ШШГЕГ, Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.