Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Эбола вирусыг халдвар аваад эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх арга амжилттай боллоо” гэж мэдэгдлээ. Тиймээс халдварын голомт Либери улс руу цусны ийлдсийг их хэмжээгээр нийлүүлэх болсон аж. Эмч нарын тайлбарласнаар эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний биед өвчний эсрэг тэмцэх эсрэг биет үүсдэг гэнэ. Эболагийн голомт Баруун Африкийн гадна халдвар авсан анхны хүн Испани сувилагч цусны ийлдсээр эмчилгээ хийлгэснээр үхлийн аюулт өвчнөөс эдгэрсэн билээ.
Эрдэмтэд ирэх нэгдүгээр сар гэхэд эбола вирусын халдварын эсрэг вакцин, эмийг гарган авахаар ажиллаж байна. Эболагийн эсрэг хоёр төрлийн вакцин энэ оны сүүлч гэхэд үйлдвэрлэлд бэлэн болох гэнэ