“Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 18 дахь жилдээ зохиох гэж байна. Уралдааны материалыг ирэх арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм. Уралдаанаар 1-7, 8-11, 12 дугаар ангийн сурагчдын, мэргэжлийн багш нарын, насанд хүрэгчдийн, уран бичлэг, уран бүтээлийн гэсэн зургаан ангилалд шилдгийг тодруулах аж.
Уралдааны дүн ирэх оны нэгдүгээр сард гарч, байр эзэлсэн оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах ажээ. Энэ жил тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчийг хилийн чинадад аялуулах, төгсөх ангийн дөрвөн сурагчийг Засгийн газрын зуун хувийн тэтгэлэгтэйгээр МУИС, МУБИС-д монгол хэл, эх бичиг судлалын мэргэжлээр суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.