Хот орчмын бэлчээрийг хамгаалах, малчин иргэдийг ундны усаар хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн ЗДТГ III хороо, Хөндлөнгийн аманд гүний худаг гарган, малчдад хүлээлгэн өгчээ. Худаг гаргасан нийт өртгийн 0.5 хувийг тухайн орчинд амьдардаг есөн айл санаачилгаараа гаргасан аж. Дүүргээс худгийг эзэнтэй байлгах арга хэмжээ авахын тулд малчидтай гүний худаг ашиглах гэрээ байгуулсан байна. Энэ мэт амьдралаа ахуйгаа өөд нь татах, орчноо сайжруулахаар гаргасан санал санаачлагыг тус дүүргийнхэн дэмжин ажиллаж буй гэнэ.