Тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дууссан байна. Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72.4 мянга га-г цайруулж, 237.7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13,3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна. Ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон аж. Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42.3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ