Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ сарын 24-нд Монголын залуучуудын холбооны "Залуус танхим"-д “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриан дор “My job” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна. Миграци буюу нийгмийн шилжилт хөдөлгөөн Монголд 20 гаруй жилийн өмнөөс үүссэн. Энэ үзэгдэл ганцхан манай улсад тохиолдоогүй. Дэлхийн миграцийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хамгийн үр дүнтэй нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулах байсан юм. Гадаадад албан бус тоогоор нийт 200.000 гаруй монгол хүн хөдөлмөрлөж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 18.6 хувьтай тэнцэж байна. Тиймээс Залуучуудын хөдөлмөрийн төв бирж чадварлаг мэргэжилтнүүдээ эх орондоо авч үлдэх зорилгоор дээрх хөдөлмөрийн яармагийг маргааш 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.