Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Сүхбаатар дүүргийн XV хорооны ажлын албанаас “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр нэг гэрт 16-уулаа амьдардаг, ахмад настан, өрх толгойлсон эцэг Ж.Сосорбарам гуайд “Монгол хүн бүрийн ирээдүйн төлөө” сангаас гэр олгов. Монгол хүн бүрийн ирээдүйн сайн сайхны төлөө дэмжлэг, тусламж шаардлагатай хэн нэгэнд тусламжийн гараа сунгах зорилготой тус санг энэ оны эхээр байгуулжээ. Уг сангийнхан XV хорооны Засаг даргатай хамтран өнгөрсөн гуравдугаар сард хорооны зорилтод бүлгийн 108 өрхөд хүнсний туслалцаа үзүүлж байсан аж.