Иргэний үүргээ биелүүлсэн байгууллага иргэнийг ЦЕГ-аас "Цагдаагийн төлөө" тэмдгээр шагналаа. МУ-ын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д заасныг иргэний үүргээ биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллан, олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхэд тусласан оюутан Л.Түдэвдагвыг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржавын тушаалаар "Цагдаагийн төлөө" тэмдгээр шагнасан юм.
Мөн бусдын амь насыг ноцтой хохироосон этгээдийн гарт хохирч болзошгүй иргэдийн аюулгүй байдлыг ханган хамгаалалтын ажиллагаа зохиож, хүн хүч, техник хэрэгслээр ханган олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэн цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажилласан ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар тусгай салбарыг энэхүү медалиар шагнасныг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батжаргал гардуулж өгсөн юм.