Хүүхэд өсвөр үеийнхэн, хамт олны сурч, амьдарч байгаа сургууль, орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө өөрсдийн хэмжээнд их зүйлийг хийж, бүтээн нийгмийн идэвхитэй иргэд болон төлөвшихөд нь уриалан дуудсан “ Миний паспорт “ аяныг Аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит болгон өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 15-наас энэ оны аравдугаар сарын 15 хүртэл зохион явууллаа. Миний паспорт аянд нийт 40 хамт олны 1700 гаруй хүүхэд , өсвөр үеийнхэн аяны болзол шаардлагыг хангаж алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөлийн эздийг шалгаруулсан юм. Аянд оролцогч хамт олнууд
• Анги, хамт олон бүр өөрийн бичил номын сантай болсон
• Хэн нэгэндээ эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх явуулын эмийн сантай болсон
• Гарын доорх материал цаасан хайрцагыг чимэглэж хогийн сав хийж хоггүй орчин бүрдүүлдэг болсон
• Нийтийн эзэмшлийн газар болон орц , гудамж цэвэрлэх бүтээлч ажлын аяныг 1, 2, 3, 4, 5, 6 дугаар микро, хөл бөмбөгийн талбайд зохион явуулсан. Цаашид уламжлал болгон зохион явуулна
• Хүүхэд бүрийн хийж хэвших зүйлийн жагсаалт гарган түүнийгээ дагаж мөрддөг болсон
• Цэцэрлэгийн дүү нараа хөгжүүлэх “Дүдү” машин хөдөлгөөнийг өрнүүлсэн
• “ Ээждээ илгээх захидал ” , Гялгар уут- цэцэг биш, “Хүүхэд нэг бүрийг сонсоё, “Номын нөхөр “, “Ном бидний ертөнцөд” , Дүдү машин, “Нэг өдөр, нэг дуу”, “Эрүүл агаар эм”, “Өгье гэвэл ганцаасаа” Мэргэжил бүхэн сайхан, Ахмад, өндөр настангуудад туслах “Сэтгэлийн дэм” аян, хөдөлгөөн зэрэг 2000 гаруй ажил, сайн үйлсийг санаачлан хийж, 12000 өсвөр үеийнхэнийг хамруулж 20 гаруй ахмад настанд 750,000 гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн байна.