Баруун Африкийн орнуудад ажиллаж байхдаа эбола вирусийн халдвар авсан хүмүүсийг сувилж байсан Качи Хикокс гэх америк эмэгтэй Нью Жерси дэх гэртээ эргэж ирмэгцээ уг вирустэй нь тогтоогдож, хөл хорионд ороод байгаа. Тэгвэл өөрийг нь зохисгүй байдлаар тусгаарлалаа, хүнлэг бус хандлаа хэмээн албаны хүмүүсийг буруутгасан тэрбээр шүүхэд зарга үүсгэж, ийм арга хэмжээ авсан төрийн байгууллагуудаас уучлалт гуйхыг шаарджээ.
Эбола вирусийн халдвар тээгч болох нь батлагдсан хүний тоо 10 мянга даваад байна. Харин нас барсан хүний тоо 4922-т хүрчээ.