УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргын урилгаар хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Монголын төлөөлөгчдийг БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хорооны дарга Ли Лихуй, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар угтан авлаа. УИХ-ын дарга өнөөдөр тус улсын дарга Си Зиньпинд бараалхана. Мөн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж, УИХ, БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.