Монголын залуучуудын холбооны эхлүүлсэн “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд залуус нэгдэж, спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх олон үйл ажиллагаа зохион болсон. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Улаанбаатар хот дахь залуус “Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 21-23-ны өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, үндэсний бөх гэсэн спортын таван төрлөөр Сэлэнгэ аймгийн 17 сумын залуус өрсөлдөх аж. Техникийн зөвлөгөөн ирэх сарын 15-нд болох бөгөөд хамгийн олон төрөлд ялалт байгуулсан сум багаараа Шилжин явах цомын эзэд болох гэнэ. Сум бүрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг нэг баг оролцох бөгөөд шатар, теннис, үндэсний бөхөд сум бүрээс хоёр хоёр тамирчин оролцох боломжтой аж.