Монголын залуучуудын холбоо энэ сарыг зөвлөл, клуб, хороо байгуулах сар болгон зарласан. Энэ хугацаанд улсын хэмжээнд 600 гаруй зөвлөл байгуулсан бөгөөд хамгийн олон зөвлөлийг Орхон аймаг байгуулсан байна. Тус аймаг нийт 108 зөвлөл байгуулж, өнгөрсөн амралтын өдөр зөвлөлийн залуустайгаа хамт, тэдний дунд бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Залуус ба гэр бүл, жендэр боловсрол, бизнес, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэн, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрхэн ажиллах зэрэг бүх талаараа нээлттэй ярилцжээ. Уг хэлэлцүүлгээс гаргасан санаануудыг нэгтгээд аймгийн Засаг дарга болон ИТХ-д өргөн барих аж. Орхон аймаг цаашид бүх албан байгууллага, аж ахуйн нэгжид залуучуудын зөвлөл байгуулахыг зорьж байгаа аж.