Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон төрлийн ажил зохион байгуулж байна.
Хөхморьт, Баян-Уул, Тайшир, Жаргалан, Дэлгэр сумд болон Гуулин тосгонд гэмт хэрэг зөрчил болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 488 хүүхэд, 309 иргэд, нийт 797 хүнийг хамруулсан сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж ажиллалаа. Сургалт мэдээллийн ажлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өгч хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд хүүхдүүд юуг анхаарах талаар зөвлөн тусалж ажиллалаа.