Булган аймгийн цагдаагийн газар хэрэг зөрчил илрүүлэхэд зориулан Булган хотод ажиллуулж эхлээд удаагүй байгаа дүрс бичлэгийн төхөөрөмжийн буюу теле камерын хяналтаар анхны зөрчлүүд илрүүлснээ олон нийтэд мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн С.Баттулга эрхийн үнэмлэхгүйгээр, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, бас улсын дугааргүй "Shinary" маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсоныг илрүүлсэн байна. Энэ талаар холбогдох хуульд заасан материал бүрдүүлж баривчлуулах шийтгэл ногдуулахаар шүүхийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн Булган сумын нэгдүгээр багийн нутаг Ачуут голд тээврийн хэрэгслээ угааж байсан 57-82 БУЛ улсын дугаартай саарал өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Баасандоржид торгуулийн арга хэмжээ авсан байна.