Өвлийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажил 90 хувьтай Дорноговь аймгийн ус, дулааны хангамжийг хариуцан ажилладаг “Чандмань-Илч” ОНӨҮГ 2014-2015 оны өвлийн бэлтгэл, засварын ажлыг 90 хувь хангаад байна.
Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажил хангахаар 98 төрлийн 512,6 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөөс 72 ажлыг 100 хувь хийж, 21 ажлыг 70-90 хувьтай гүйцэтгэсэн аж. Сүүлийн жилүүдэд хэрэглэгч ихээр нэмэгдсэнтэй холбогдуулж сүлжээний усны насосыг Hs14-9 маркийн 1080 м3/цаг бүтээмжтэй болгон ихэсгэж суурилуулсан аж.
Харин шинээр дөрөвдүгээр зуухыг ашиглалтад оруулсан бөгөөд тус зуухыг шаардлагатай үед нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөжээ.