Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, Ардын жүжигчин, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач Ц.Батчулууны эмчилгээнд зориулсан "Эгшгэн өргөл" морин хуурын чуулгын тоглолт аравдугаар сарын 25-нд Сайншанд хотод боллоо.
Тус чуулгын уран бүтээлчид тоглолтдоо Монголын алдартай хөгжмийн зохиолчид болох төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн шагналт МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлээс толилуулсан юм. Тоглолтод дорнын говиор нутагтай, ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батцэцэглэн уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан билээ. Тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй тус тоглолтыг улсын Филармоний дэд дарга, Алтанширээ сумын уугуул, хөгжмийн зохиолч Г.Батхуяг голлон зохион байгууллаа.