Говь-Алтай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Алтай хотын 12 жилийн ЕБС-иудын 10 дугаар ангийн сурагчдад "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир" сэдэвт сургалтыг Иргэний танхимдаа зохион байгуулж, харилцан ярилцлага хийлээ.
Сургалт ярилцлагад 4 сургуулийн түүх, нийгмийн багш нар, 60 орчим сурагч оролцсон байна.. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст 2014 онд 3 иргэнээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олвговрыг авахаар материал бүрдүүлж ирүүлснээс Есөнбулаг сумын иргэн Г.Баярт авга ах Жамсранжавын Шагдаржавын нөхөх олговор болох 1 сая төгрөгийг гардуулан өглөө. Тус аймгийн хэмжээнд энэ хугацаанд 267 хүнд 261 сая төгрөгийн нөхөх олговрыг олгуулаад байна.