Баянзүрх дүүргийн гурван хорооны дунд ганцхан цэцэрлэг байдаг нь 199. Иймээс бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй. Тэгвэл дээрх хороодын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдлээ. Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд тус цэцэрлэгийн хоёр өргөтгөл өнөөдөр ашиглалтад орсон юм. Ингэснээр 199 дүгээр цэцэрлэг 312 хүүхэд хүлээн аваад байна. Канад технологиор барьсан цэцэрлэгийн өргөтгөлийг БШУЯ, Дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд санхүүжүүлжээ.