Гвиней улсын зүүн өмнөд нутагт “Эбола” вирусийн халдварын тархалт намжихгүй байгаа бол хүмүүнлэгийн байгууллагууд урьдын адил хөрөнгө мөнгөөр дутагдсан хэвээр байна гэж “Хил хязгааргүй эмч нар” болон “Францын Улаан Загалмайн Нийгэмлэг” мэдээлжээ.
Тус байгууллагуудын тэмдэглэж буйгаар, хэдийгээр бүс нутагт эмнэлгийн шинэ төвүүд нээж байгаа боловч хэдхэн хоногийн дотор өвчтөнөөр дүүрч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Гвинейд “Эбола”-гийн халдвар авагсдын тоо тогтворжиж байгаа бол хөрш Сьерра-Леон улсад нэмэгдсээр байгаа ажээ.