“Увс аймгийн Оюутны холбоо” жил бүр нутгийнхаа Оюутан, Залуусынхаа дунд “ХАРХИРААН ГАЦУУР” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд хамгийн анхны шинэ жилийн урилга нь Увс нутгийн оюутан залуучуудын хамгийн их хүсэн хүлээдэг “ХАРХИРААН ГАЦУУР”шинэ жилийн арга хэмжээний урилга болж байна. Энэхүү цэнгүүн маань 2014 оны 12 сарын 14-ны өдөр UB Palace-н Royal танхимд 17.00 цагаас зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Арга хэмжээний хүрээнд Хархираан гацуураа Оны шилдэг оюутнуудаараа гоёж, Увс аймгийн Оюутны холбооны 21 салбар зөвлөлөөс шилдэг салбар зөвлөлөө шалгаруулж, Монголын Улсын төрийн зүтгэлтэнЮ.Цэдэнбалын нэрэмжит академийн нэрэмжит шагнал,Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны холбоо зэрэг байгууллагуудын шагналаар оюутан залуусаа шагнадаг уламжлалтай. Энэ жилийн цэнгүүнээ өмнөх жилүүдийн арга хэмжээсилүү олон онцлог сайханүйл ажиллагаа, хөтөлбөртэйгээр зохион байгуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөөд байгаа тул Увс аймгийн Оюутан, Залуучууд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
