Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын алба, 28 хороодын Иргэдийн Нийтийн хурлын дарга нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Нийтийн хурлын тэргүүний хороодын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох арга хэмжээ болсон байна.
Уулзалт, ярилцлагыг дүүргийн Төв Иргэний танхимд болон 2,3,14-дүгээр хороодын үйл ажиллагааг танилцуулан хороодын ИНХ-ын үйл ажиллагаа, Иргэний танхимын бүтэц зохион байгуулалт, ажлын чиг үүрэг болон архив, албан хэрэг хөтлөлт, захирамжлалын бичиг баримт, тогтоол шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэл зэргийн талаар харилцан туршлага судалжээ.