Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” Төрийн ордонд 12 дах жилдээ болж өндөрлөсөн юм. Энэ жилийн хувьд “Иргэний андгай өргөх ёслол” Монгол орон даяар зохион байгуулагдсан юм..
Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг 40 сурагч ёслол хүндэтгэлийн өргөөнд иргэний андгайгаа өргөж Монгол улсын иргэний үнэмлэхээ гардаж авсан аж. Тус аймагт болсон “Иргэний андгай өргөх ёслол”-д аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бямбалхагва оролцсон бөгөөд шилдэг сурагч нар андгайгаа өргөж төрийн тугнаасаа адис авсан байна. Ёслолын арга хэмжээнд Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүд мэндчилгээ дэвшүүлж Уяхан замбативийн наран дуугаар ая барьж, андгай өргөх ёслолыг Монгол улсын төрийн дууллаа дуулан өндөрлүүллээ. Энэхүү “Иргэний андгай өргөх ёслол” Дундговь аймаг төдийгүй Орхон, Баянхонгор, Ховд аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж улсын хэмжээнд 16 настай 32897 хүүхэд энэ өдөр Монгол улсын иргэн боллоо.