Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш нар санаачилан тус сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эцэг, эхчүүд дэмжин нэгэн бүтээлч ажил хийсэн байна.
Тус сургуульд “Монгол ёс заншлын өргөө”-г байгуулсан байна. Нэгдүгээр ангийн зургаан бүлгийн эцэг, эхчүүдийн хандив, сэтгэлийн дэмжлэгээр бүтсэн энэ өргөө нь уламжлалт соёл, зан заншлыг харуулсан бүтээлүүдээр чимэглэгджээ. Эл өргөөнд сурагчид чөлөөт цагаа өнгөрөөх, урлаг соёл, спортын дадлага хийхдээ чөлөөтэй орж болох аж.