"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөгийг Монгол цэргийн музейд зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд БХЯ, ССАЖЯ, ХАХНХЯ-ны удирдлагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн хүүхдүүд оролцов. Энэхүү өдөрлөгийг 12 дугаар сарын 3-нд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулжээ.
Монгол цэргийн музей нь брайль үсгийн тайлбар болон дохионы хэлийг нэвтрүүлсэн анхны музей юм. Тус музей нь өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж музейн тайлбарыг дохионы хэл, брайль үсгийн тайлбарын хамт байршуулжээ. Мөн нийслэлийн тусгай 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид долоо хоног бүр технологийн хичээлээ тус музейд ордог болсон байна.