Баян-Өлгий аймагт монгол хэлний багш нарын сургалт зохиогдлоо. 80 багш оролцсон уг сургалтаар казах сургуулиудад энэ мэргэжлээр хичээл заадаг багш нарын мэргэжлийг дээшлүүлэх хичээл заагдав.
Гүнзгийрүүлсэн сургалтаар шалгарагсдад бусад багш нар болон сурагчдад хичээл заах сертификат олгосон байна.
-Казах хүүхдүүдэд төрийн албан ёсны хэл монгол хэлийг сайтар заах явдал тус аймагт сургалтын чанарыг дээшлүүлэх, тэднийг их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэн улмаар мэргэжил боловсрол эзэмшүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байна. Энэ хичээлийг заах арга зүй шинэчлэгдэн өөрчлөгдөж улам оновчтой болсон байна. Ихийг сурлаа. Одоо амьдралд хэрэгжүүлнэ гэж Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш Г.Айгүл ярилаа.