Булган аймгийнхан энэ жил мал сүргээ 7,3 мянга гаруй өрх айлд өвөлжүүлнэ. Хашаа байрны хангамж 94,9 хувьтай. Малчид өвөлжөөний байраа зассаны дээр, шинээр бодын 67, богийн 186, нийт 253 хашаа барин, шавж дулаалан, өтөг бууц сайтар бэлтгэн авсан хэмээн аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд ярив. Бараг нийт айл өрх өөрсдийн өвөлжөөндөө бууцгаажээ.
Харин 210 айл 73,3 мянган малтайгаар өөрийн аймгийн бусад сумын нутагт, мөн 50 орчим айл 16,7 мянга гаруй малтайгаар өөр аймгийн нутагт өвөлжих төлөвтэй байна.