Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь төлөөлөгч болон "Дөрвөлж" ОНӨҮГ-ын удирдлага хуралдаж халаалт дулаан, хэрэглээний усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээр шийдвэрлэсэн байна.
2010 оноос хойш өөрчлөөгүй байсан халаалт дулаан, хэрэглээний халуун усны үнийн тарифыг өөрчилж, халаалт дулаанд төсөвт байгууллагууд 1900 төгрөг, аж ахуйн нэгжүүд 1080 төгрөг, айл өрх 560 төгрөг, хэрэглээний халуун усанд аж ахуйн нэгж 8000 төгрөг, айл өрх 4000 төгрөгийг сардаа төлж байхаар болжээ. Халаалтын төлбөр нь төсөвт байгууллагуудад 700 төгрөгөөр, айл өрхөд 240 төгрөгөөр нэмэгдэж харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжих, тэдэнд дарамт учруулахгүй байх хүрээнд үнийг нь хэвээр үлдээжээ.
Баруун-Урт хотод 167 төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, 1826 айлөрх халаалт дулаан, цэвэр ус хэрэглэдэг байна.
Шинэ үнийн тарифыг төсөвт байгууллагуудад 12 дугаар сарын 1-нээс, айл өрхөд ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болжээ.