Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дулааны станц ашиглалтанд орж туршилтын халаалтаа өгч байгаа бөгөөд цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдээс санал гомдол тасрахгүй байгаа гэнэ.
Дулааны станцаас өгч байгаа дулаан зарим аж ахуйн нэгж байгууллагад стандартын түвшинд хүрэхгүй халахгүй байгаа тохиолдолууд гарч байгаа аж. Иймээс цаг агаар хүйтэрч цаашид дулаан хэрэглэгчийг бүрэн хангаж чадахгүй бол Мөрөн сумын 7 уурын зуухыг ажиллуулах болно гэдийг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар хэлж байлаа.