МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах талаар хэлэлцэж буй АН болон МАН-ын зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар Зөвшилцөх ажлын хэсгийн ажил удаашралтай, тодорхой үр дүнд хүрээгүй байгаа тул МАН-ын Бага хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүнд орох эсэхийг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Энэ сарын 24-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ахиллах санал ирүүлжээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын Су.Батболд гишүүнээр ахлуулсан Зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгүүд хэд хэдэн удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа учраас Удирдах зөвлөл өөрийн эрхийн дагуу Бага хурлын хуралдааныг хойшлуулсан.