Өнөөдөр болох ёстой байсан Монгол Ардын намын Бага хуралд Монголын тариаланчдын холбооноос уриалга хүргүүлжээ. Уриалгад шинээр томилогдсон Ерөнхий сайдтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Атрын III аян”-ы үр дүнг бууруулахгүйгээр хамтран ажиллаж, хоёр хөрш орнууд руу бүтээгдэхүүн экспортлох ажлыг идэвхжүүлэхийг хүсчээ.
Түүнчлэн Монголын тариаланчдын холбооноос МАН-ыг Ардчилсан намтай хамтран ажиллахыг уриалсан байна.