Баян-Өлгий аймаг хойд, урд хоёр хөрштэй хил залгадаг. Мөн Казакстан улс руу шууд нислэг хийдэг. Тиймээс хил хамгаалах байгууллагуудад “эбола вирус”-ын халдвараас урьдчилан сэргийлэх, энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Буянт-Ухаа боомт, Тагнуулын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа юм байна.