Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Бид оршихын тулд бус хөгжихийн тулд амьдармаар байна” чуулганыг 12-р сарын 2-ны өдөр Дорнод аймагт зохион байгуулагдах гэж байна.
Уг чуулганыг угтан аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, хүний нөөцийн ажилтануудтай уулзах уулзалтыг аймгийн ЗДТГ болон Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгууллаа. Уулзалтаар хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлэх, сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Дорнод аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас ажил эрхлэх сонирхолтой хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 61 иргэн байгаа юм байна.