Энэ зун болж өнгөрсөн Халхголын дайны түүхэн ялалтын өдрүүдээр тоглолтоо сонирхуулж,олны сэтгэлийг хөдөлгөж чадсан Чулуунхороот сумын 10 жилийн дунд сургуулийн найрал дууны багийнхан Найрамдал зусланд амрахаар өнөөдөр мордлоо.
Орос дууг Оросууд ч алмайрхаар дуулж чаддаг авъяаслаг багачуудаа сумын удирдлага нь ийнхүү тав хоногийн хугацаатайгаар зусланд амраах болжээ.
Чулуунхороот сумын сургуульд орос дууны найрал дууны дугуйлан ажиллаад 3 жил болж байна. Уг дугуйланг тус сургуулийн хими биологийн багш Бадамдоржийн Болормаа удирдаж одоогоор урын сандаа 30 гаруй дуутай болсон ба 3-10 дугаар ангийн 50 гаруй сурагчид байдаг юм.