Энэ сарын 27-ны өдөр төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт халдлага гарсан тухай цуурхал дэгдэн оршин суугчдыг цочроов. Тус банкны салбарын захирал М.Нуртугаан орон нутгийн радио, телевизээр мэдэгдэл хийж, уг мэдээ худлаа болохыг тайлбарлалаа.
Тэрээр, Манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Бүү санаа зовогтун. Харилцагчид мөнгө авахаа авч, өгөх нь өгч үйлчлүүлсээр байна. Тийм аюултай үйл явдал гарах байтугай үйлчлүүлэгчид бидэнтэй болон өөр хоорондоо ам муруйсан үзэгдэл илрээгүй. Цуурхал гар утсаар цацагдан тархсан бололтой. Тиймээс эзнийг нь олуулж хуулийн дагуу арга хэмжээ авахуулах болно гэж олон түмнийг тайвшруулав