Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын уулзвар хүртэл 1.4 км авто замыг маргаашнаас буюу энэ сарын 03-ны 22.00 цагаас энэ сарын 10-ны 06 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажлыг хийхээр болжээ. Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрнэ. Иймд жолоочнарыг хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын газраас санууллаа.