Нийслэлийн онцгой байдлын газрын 40 гаруй албан хаагч сайн санааны үүднээс Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлажээ. Тэд нийт 16 литр цус өгсөн бөгөөд энэ нь 120 эрдэнэт хүний амийг аварч байгаа хэрэг юм. Цусны нөөц хомсдсон энэ үед тусалсанд тус төвийнхөн талархаж буйгааа илэрхийлэв. Уг арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгуулжээ.
Ч.ТУЯА