Хятадууд дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойг тэмдэглэж Тяньаньмэний талбайд өнөөдөр цэргийн жагсаал зохион байгуулна. Тэгвэл энэ ойг тохиолдуулж Шанхайн зайрмагны компани Японы ерөнхий сайд асан Хидеки Тожогийн дүрс бүхий зайрмаг худалдаанд гаргажээ. Гурав ди технологи ашиглан хэвлэсэн, нэрс, манго, ваниль зэрэг таван төрлийн уг зайрмаг 30 юанийн үнэтэй. Хятадын цахим хэрэглэгчид үүнийг дэндүү бүдүүлэг маркетинг гэж шүүмжилж байгаа ч аль хэдийнэ 10 мянган зайрмаг борлогджээ. 1941-1944 онд Японы ерөнхий сайд байсан Тожо дайны гэмт хэрэгт буруутгагдан 1948 онд дүүжлүүлсэн юм.
Б.ДӨЛ