Өвөрхангайнхан энэ сарын 1-нд төв талбайдаа “Маань хөгжөөх 1000 зул” арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Д.Цэрэнтогтохтой салах ёс гүйцэтгэв.
Харин өчигдөр нутгийнхан нь аймгийнхаа Хөгжимт драмын театрт 04.00-06.00 цагт талийгаачтай салах ёс гүйцэтгэлээ.
Монгол бөхөө хайрлан дээдэлдэг, нутгийнхаа аваргыг хүндэтгэж явдаг олон зуун хүн уг арга хэмжээнд оролцсон байна.
Д.Цэрэнтогтох аварга өнгөрөгч наймдугаар сарын 26-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тэрбээр 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн юм.