Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан БНХАУ-ын Бээжин хотноо яг одоо цэргийн парад болж байна.
Уг параданд Ардын чөлөөлөх армийн 12000 цэрэг, цэргийн машин техник хэрэгсэл ойролцоогоор 500 орчим, 100-200 онгоц оролцож байгаа бөгөөд дайнд оролцсон улс орны төрийн тэргүүнүүд оролцож байгаа юм.
Параданд Монгол, Беларус, Египет, Казахстан, Киргизстан Мексик, Пакистан, Серби, Тажикстан, ОХУ, Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл, Куб зэрэг 17 орны 1000 орчим цэрэг оролцож байна.
Дашрамд сонирхуулахад, Тус улс нийслэл хот Бээжиндээ 14 удаа цэргийн парад зохион байгуулж байсан ч ялалтын баярыг огт тэмдэглэж байгаагүй юм. Тиймээс энэ нь Си Зиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш Хятадын нийслэлд зохиож байгаа анхны парад, ялалтын баярыг анх удаа тэмдэглэж байгаа гээд онцлог ихтэй цэргийн жагсаал болж байна. Хятадын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд энэхүү парад нь Хятадын дахин сэргэлтийг харуулах гэнэ.